Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутаг руу хөдлөх ёстой байсан зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоогоод байна

Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг Автотээврийн Үндэсний төвөөс анхаарууллаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутаг руу хөдлөх ёстой байсан зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоогоод байна
Орон нутаг руу хөдлөх ёстой байсан зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоогоод байна. Зураг: МҮОНРТ

Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг Автотээврийн Үндэсний төвөөс анхаарууллаа. Нийслэлийн болон хот хоорондын авто замууд халтиргаа гулгаатай байна.

Орон нутагт, ялангуяа урагшаа буюу Ногоон дов, Дундговийн чиглэлд, мөн зүүн болон баруун хойд чиглэлд цасан шуургатай, замын үзэгдэх орчин хязгаардлагдсан хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнийг Хөдөлгөөн зохицуулалтын мэргэжилтэн н.Сандуйжав ярилаа.

Цасан шуурганы улмаас Улаанбаатараас орон нутаг руу өглөөний 8 цагт хөдлөх ёстой байсан зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоогоод байна. Үүнд мөн улс хоорондын тээврийн Улаанбаатараас ОХУ-ын Улаан-Үд хот руу зорчих чиглэл багтаж байна.

Хуваалцах