Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжинэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг Дорнод аймагт ажиллаж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжинэ
Орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжинэ. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг Дорнод аймагт ажиллаж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих арга хэмжээний санал боловсруулах хүрээнд зохион байгуулсан “Нээлттэй аймаг” сургалт, хэлэлцүүлэгт оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хөгжлийн бодлого чиглэл болон Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн 2022-2024 онд хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөний төслийг танилцуулсан. Уг ерөнхий төлөвлөгөөнд дараах 5 үндсэн зорилгыг дэвшүүлжээ. Орон нутагт иргэдийг шилжин суурьшихад дэмжих, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх Иргэд шилжин суурьшихад тулгардаг хүндрэл бэрхшээлийг бууруулахДотоод, гадаадын хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгжийн уялдааг хангахИргэд, олон нийтийн сэтгэлгээ, хандлагад эерэг нөлөө үзүүлэхИргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх Мөн Дэд сайд М.Ганхүлэг Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газарт ажиллаж, цаг үеийн болон тулгамдаж буй асуудлаар мэдээлэл, санал солилцлоо. Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах