Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутагт зорчихдоо онцгойлон анхаарахыг сануулж байна

Маргаашнаас нутгийн баруун хэсгээр цаашлаад нийт нутгаар цас орж цасаар шуурахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутагт зорчихдоо онцгойлон анхаарахыг сануулж байна
Орон нутагт зорчихдоо онцгойлон анхаарахыг сануулж байна. Зураг: МҮОНРТ

Маргаашнаас нутгийн баруун хэсгээр цаашлаад нийт нутгаар цас орж цасаар шуурахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Өнгөрөгч өдрүүдэд ихэнх нутгаар цас орж хүйтний эрч чангарсан. Нийт нутгийн 80 хувьд нь цасан бүрхүүл тогтоод байгаа юм. Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр зарим үед 18-20 метр сек хүчтэй салхи шуургатай байх тул иргэд малчид малын хариулга маллагаа, хөдөө орон нутагт зорчигчид хол ойрын замд явахдаа онцгойлон анхаарах хэрэгтэйг сануулж байна.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын цаг уурын асуулдал хариуцсан мэргэжилтэн н.Туяа анхаарууллаа.

Хуваалцах