"Орон нутгийн байгаль орчны манлайлал" хөтөлбөрийн бүртгэл 19-нийг хүртэл үргэлжилнэ
"Зориг" сан нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудад зориулж "ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР"-өө зарлажээ.
Мэдээллийн алба

"Зориг" сан нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудад зориулж "ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР"-өө зарлажээ.
Энэхүү хөтөлбөр нь зургаан жилийн турш хэрэгжихдээ 120 гаруй залуусыг хамарсан бөгөөд манлайлах чадварт суралцах, байгаль орчны салбарын манлайлагчидтай холбоо тогтоох ховор боломжийг олгодгоороо онцлогтой. Харин энэ удаагийн хөтөлбөр хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуучуудын хөгжлийг дэмжих зорилготой ажээ.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуучууд Монголын өнөөгийн байгаль орчны асуудлуудтай цогцоор нь танилцан олон талын чадваруудыг эзэмшиж цаашид салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм.
Оролцохыг хүсэгчид нь орон нутагт ажиллаж амьдарч байгаа, 22-29 настай, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай гэнэ. Хөтөлбөр 2016 оны 11 дүгээр сарын 7-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод 2 долоо хоногийн туршид явах бөгөөд энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон хоёр талын замын зардлыг "Зориг сан" хариуцах аж.
Та бүхэн хөтөлбөрийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзээрэй.


















