Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Орон нутгийн эмнэлэгт цацрагийн хамгаалалтын хяналт хийлээ

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн "Эрүүл чийрэг монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд аймгуудын оношилгооны төвүүдэд компьютерт томографийн аппарат нийлүүлж байгаатай холбогдуулан цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор Цөмийн энергийн газраас хяналт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн эмнэлэгт цацрагийн хамгаалалтын хяналт хийлээ
Орон нутгийн эмнэлэгт цацрагийн хамгаалалтын хяналт хийлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн "Эрүүл чийрэг монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд аймгуудын оношилгооны төвүүдэд компьютерт томографийн аппарат нийлүүлж байгаатай холбогдуулан цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор Цөмийн энергийн газраас хяналт хийж гүйцэтгэлээ.

Эхний шатанд улсын ерөнхий байцаагчийн баталсан хяналт шалгалтын ажлын удирдамжийн дагуу Увс, Баян Өлгий, Говь Алтай, Дорноговь, Хөвсгөл, Завхан, Сүхбаатар аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд хяналт шалгалт хийж, шинээр засварлаж буй компьютерт томографийн кабинетуудын засварын ажлын явц, тэдгээрт хийгдэж буй цацрагийн хамгаалалтын талаар хариуцагч байгууллагуудын удирдлага, ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Дараа нь Увс, Баян Өлгий, Говь Алтай, Дорноговь, Хөвсгөл, Завхан, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд компьютерт томографийн болон шүдний дэлгэмэл рентген зургийн аппаратын нийлүүлэлт, суурилуулалт, ашиглалтын байдалд чанарын хяналт хийж, компьютерт томографийн кабинетуудын засварын ажлын гүйцэтгэл, ажлын байрны цацрагийн хамгаалалтыг шалган Цөмийн энергийн тухай хуулийн дагуу цацрагийн үүсгэгчтэй тоног төхөөрөмжийг ашиглах эрхийн зөвшөөрөл олгох ажлыг хийж гүйцэтгэлээ.

Хуваалцах