Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийг батлав

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2018.06.27) хуралдаан 15 цаг 16 минутад 50.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хэлэлцэх асуудлын дарааллыг батлах үеэр УИХ дахь АН-ын бүлэг Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үз

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийг батлав
Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийг батлав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2018.06.27) хуралдаан 15 цаг 16 минутад 50.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хэлэлцэх асуудлын дарааллыг батлах үеэр УИХ дахь АН-ын бүлэг Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдсэн юм. Мөн зарим гишүүний хэлж байгаачлан иргэдийн аюулгүй амьдрах эрхийг хангах үүрэгтээ Засгийн газар тэргүүтэй холбогдох байгууллагууд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатайг УИХ-ын дарга М.Энхболд санууллаа. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, З.Нарантуяа нараас хүүхэд хамгааллын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн асуулгын хариуг Баасан гарагийн хуралдаанаар сонсохоор шийдвэрлэв.

Ийнхүү хэлэлцэх асуудлаа баталсны дараа Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулав. Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган байна. Танилцуулцуулгатай холбогдуулан гишүүд тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулж, 66 хувь нь дэмжснээр Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдав. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Хуваалцах