Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо хангалтгүй байна

Жил бүр улсын төсвөөс аймаг, нийслэл, сум, дүүрэгт энэ сангаас хөрөнгө хуваарилдаг. Энэ сангийн хөрөнгийг иргэдийн саналд тулгуурлан зарцуулдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо хангалтгүй байна
Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо хангалтгүй байна. Зураг: МҮОНРТ

Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо хангалтгүй байна. Жил бүр улсын төсвөөс аймаг, нийслэл, сум, дүүрэгт энэ сангаас хөрөнгө хуваарилдаг. Энэ сангийн хөрөнгийг иргэдийн саналд тулгуурлан зарцуулдаг.

Өөрөөр хэлбэл, "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг юунд зарцуулах вэ" гэдгийг тухайн орон нутаг, баг, хорооны иргэд өөрсдөө тодорхойлдог юм. Сангийн үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоо ямар түвшинд байгааг Удирдлагын академийн ахлах багш н.Намхайдагва судалсан байна.

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан 2013-2017 онд нийт 655 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймаг, нийслэл, сум, хороонд хуваарилжээ. Харин ирэх онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутагт олгох хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг энэ оныхоос 62 хувиар нэмэгдүүлж 189 тэрбум төгрөгт хүргэсэн. Ингэснээр нэг аймагт 8-14 тэрбум төрөг нэмж хуваарилах боломж бүрдсэн байна.

Удирдлагын академийн ахлах багш н.Намхайдагвын яриаг сонсоно уу.

Хуваалцах