Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн нислэгийн тийзийг олон улсын онлайн сайтаар худалдаалдаг боллоо

Мөн cheapoair.com болон БНХАУ-н ctrip.com сайт, kayak.com нислэгийн хайлтын системээр дамжин худалдан авах суваг нээлттэй болсон байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн нислэгийн тийзийг олон улсын онлайн сайтаар худалдаалдаг боллоо
Орон нутгийн нислэгийн тийзийг олон улсын онлайн сайтаар худалдаалдаг боллоо. Зураг: МҮОНРТ

“Хүннү Эйр” компани дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Монголчууд болон Монгол Улсыг зорин ирж үзэх юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй аялагчдад зориулан орон нутаг, олон улсын нислэгийн тийзийг хүссэн үедээ цаг хугацаанаас үл хамааран худалдаж авах боломжийг олгоод байна.

Уг байгууллага нь сүүлийн хоёр жилийн хугацаанд АНУ-ын Эйрлайнпрос /AirlinePros/ компанитай хамтран ажилласны үр дүнд expedia.com,orbitz.com болон cheaptickets.com сайтаас орон нутгийн буюу Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Чойбалсан, Өмнөговь, олон улсын Улаан-Үд, Манжуур, Эрээн хотын нислэгийн тийзийг шууд худалдан авах боломжтой болжээ.

Мөн cheapoair.com болон БНХАУ-н ctrip.com сайт, kayak.com нислэгийн хайлтын системээр дамжин худалдан авах суваг нээлттэй болсон байна.

Ингэснээр “Хүннү Эйр” нь орон нутгийн нислэгийн тийзийг олон улсын онлайн сайтаар худалдаалж буй анхны компани болж буй юм.

Хуваалцах