Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн сурвалжлагч нар уламжлалт сургалтад хамрагдаж байна

Харин маргааш тэд “Монголын мэдээ” сувгийн өдрийн хөтөлбөр мэдээ бэлтгэн оруулах, Төрийн ордон , УИХ-ын нэгдсэн чуулганы үйл ажиллагаатай танилцах, зураг авхуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Орон нутгийн сурвалжлагч нар уламжлалт сургалтад хамрагдаж байна
Орон нутгийн сурвалжлагч нар уламжлалт сургалтад хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ”-ийн 21 аймаг дахь тусгай сурвалжлагч нарын уламжлалт сургалт өнөөдөр эхэллээ. “Монголын мэдээ” суваг орон нутгийн тусгай сурвалжлагч нараараа дамжуулан байгаль цаг агаарын гэнэтийн гамшигт үзэгдэл, цас зуд, түймрийн талаарх мэдээ мэдээллийг газар дээрээс нь түргэн шуурхай дамжуулж цаг хугацаа хэмнэх боломж бүрдсэн юм. Мөн малчид иргэдийн тэр дундаа алслагдсан хөдөөгийн сум багийн иргэдийн амьдрал ахуй тулгамдсан асуудлыг хөндсөн мэдээ сурвалжилга зэргийг орон нутгаас шууд бэлтгэж, өдрийн шууд мэдээллийн хөтөлбөр, “Цагийн хүрд”, “Орон нутгийн мэдээ” хөтөлбөрөөрөө үзэгч түмэнд хүргэж байна.

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхээс гадна, үзэгч түмэн мэдээллийн зах зээлд үнэн бодит, өргөн далайцтай, мэдээ мэдээллээр хангагдаг нөхцөл бүрдэж байна.

Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтын нээлт өнөөдөр Монголын радиогийн “Цагаан лавай” студид болсон бөгөөд үүнд “Монголын мэдээ” сувгийн захирал Р.Гандиймаа, ерөнхий продюсер Ц.Цэнд, Орон нутгийн мэдээний албаны дарга Д.Батнягт нар оролцсон юм. “Монголын мэдээ” сувгийн захирал Р.Гандиймаа тэдэнд “Монголын мэдээ” сувгийн нийтлэл нэвтрүүлгийн бодлогын талаар тодорхой мэдээлэл өгөв. Үүний дараа операторын албаны дарга Г.Байгалмаа мэдээний зураг авалтыг сайжруулах, арга техникийн талаар зөвлөгөө өгсөн юм.

Түүнчлэн ерөнхий инженер Л.ӨлзийцэцэгМэдээг гар утас болон интернетээр дамжуулах технологийн дэвшлүүд, түүнийг ашиглах зааварчилга”, ерөнхий найруулагч Ц.Отгончимэг “Мэдээг сонирхолтой бэлтгэхэд найруулга зүйн талаас анхаарах зүйлс”, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Д.Бямбацогт, нэвтрүүлэгч Н.Баярмаа, Ч.Ичинхорлоо, шуурхай мэдээний албаны дарга Б.Ариунцэцэг, ахлах редактор П.Отгонтуяа нар “Маргаашийн эфирт бэлтгэх цаг” гэсэн нэрийн дор тэдний бэлтгэж ирсэн мэдээ сурвалжилгад тулгуурлан зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцлаа.

Харин маргааш тэд “Монголын мэдээ” сувгийн өдрийн хөтөлбөр мэдээ бэлтгэн оруулах, Төрийн ордон , УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай танилцах, хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа болно.

Хуваалцах