Орон нутгийн удирдлагатай уулзалт зохион байгууллаа
Орхон аймгийн прокурорын газар "Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтаар
Мэдээллийн алба

Орхон аймгийн прокурорын газар "Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтаар аймгийн прокурорын газрын 1-4 давхрын шат, коридорын хэсэгт иж бүрэн засвар хийжээ.
Тухайн засварын ажилтай Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут ирж танилцан аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнуудтай уулзалт хийх явцад орон нутгийн эрүүгийн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэж буй ажлын талаар танилцуулсан байна.

Эх сурвалж: УПЕГ


















