"Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл-2018" аян нээлтээ хийлээ
Цагдаагийн ерөнхий газар, Замын Цагдаагийн албанаас зам, тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл-2018” аяныг эхлүүлээд байна.
Мэдээллийн алба

Цагдаагийн ерөнхий газар, Замын Цагдаагийн албанаас зам, тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл 2018” аяныг эхлүүлээд байна.
Аянд Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Авто тээврийн үндэсний төв хамтран оролцож байна. Нээлтийн арга хэмжээг энэ сарын 20буюу өнөөдөр улсын хэмжээнд нэгэн зэрэг хийж байна. Дархан-Уул аймгийн тухайд авто тээврийн төв дээр зохион байгуулж, иргэдийн аюулгүй байдлыг хангах, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хамтарсан өдөрлөгийг зохион байгуулж нээлтээ хийсэн юм. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Тус аян нь өнөөдрөөс эхэлж, ирэх 10 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. “Сүүлийн 3 жилийн байдлаар зам тээврийн ослын 5300 гаруй хэрэг бүртгэгдсэн. Үүнээс нас барсан, гэмтсэн хүмүүсийн 70 гаруй хувь нь орон нутгийн замд осолджээ. Иймд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2018” аяныг эхлүүлэхээр болжээ. Уг арга хэмжээний хүрээнд орон нутагт гарч буй зам тээврийн осол, гэмтлийг бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх зорилгоор тус аяныг хэрэгжүүлж байгаа ажээ.


















