Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон нутгийн замд автомашин онхолдож хоёр хүн нас барж, таван хүн гэмтлээ

насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн замд автомашин онхолдож хоёр хүн нас барж, таван хүн гэмтлээ
Орон нутгийн замд автомашин онхолдож хоёр хүн нас барж, таван хүн гэмтлээ. Зураг: МҮОНРТ

“Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл онхолдож хоёр хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл энэ сарын 22-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус дуудлагын дагуу шалгахад Галуут сумын нутаг дэвсгэрт “Toyota Prius-11" маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоодох эрхийн үнэмлэхгүй 16 настай, эрэгтэй “М”, зорчигч 46 настай эрэгтэй “Э” нар нас барж, 5 хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгаж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан согтууруулах ундаа хэрэглэсэн хүн болон насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Хуваалцах