Орон нутгийн замд халтиргаа гулгаа үүссэн байгааг анхааруулж байна
Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс шуурхай мэдээ ирүүллээ.
Мэдээллийн алба

Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс шуурхай мэдээ ирүүллээ. Одоогоор урд чиглэлд Улаанбаатар-Дорноговь аймгийн Өргөн, Дэлгэрцогт сум хүртэл хальтиргаа гулгаатай, Зүүн чиглэлд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Улаанбаатар-Арвайхээр, Архангай, Завхан-Тосонцэнгэл баруун чиглэл, Улаанбаатар-Дархан-Уул, Орхон хойд чиглэлд халтиргаа гулгаатай байгаа тул зорчигч, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Багануурын даваа, Төв аймгийн Хоолт, Айцын даваа, Өвөрхангайн Шартын давааны нөхцөл байдал хүндрэлтэй байгаа бөгөөд АТҮТ-өөс орон нутгийн салбарууддаа бэлэн байдлыг хангаж ажиллах талаар үүрэг чиглэлийг өгч, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Өчигдөр Улаанбаатар-Өвөрхангай Сант чиглэлд 20 зорчигчтой Хараацайн жигүүр ХХК-ийн тээврийн хэрэгсэл Төв аймгийн Эрдэнэсант сумаас 40 км орчимд Жаргалантийн гол гэдэг газарт цасанд сууж, цааш явах боломжгүй болсныг Улаанбаатар хотоос яаралтай арга хэмжээ авч тусламж үзүүлснээр хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлсэн байна.





















