Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон орны ёс заншлыг харуулсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргажээ

Зүүн хойд Азийн орнуулдын харилцаат бүс нутгуудын хамтын ажиллагаан дээд хэмжээний уулзалтын хүрээнд Орос, Солонгос, Япон, Хятад, Монгол таван улсын 15 уран бүтээлчийн үзэсгэлэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон орны ёс заншлыг харуулсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргажээ
Орон орны ёс заншлыг харуулсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргажээ. Зураг: МҮОНРТ

Зүүн хойд Азийн орнуудын харилцаат бүс нутгуудын хамтын ажиллагаан дээд хэмжээний уулзалтын хүрээнд Орос, Солонгос, Япон, Хятад, Монгол таван улсын 15 уран бүтээлчийн үзэсгэлэн 2019 оны 7-р сарын 29-нөөс 31-нийг хүртэл Монголын Уран Зургийн Галерейд дэлгэгдэж, үзэгчдийн хүртээл боллоо.

Аливаа улс үндэстний өв соёлыг харуулах хамгийн том илэрхийлэл соёл, урлаг байдаг. Тэр дундаа уран зургаар дамжуулан ёс заншлынхаа өвөрмөц зүй тогтлыг харуулах нь хамгийн зөв алхам байдаг гэдгийг уран бүтээлчид онцолж байна. Тиймдээ ч энэ удаагийн үзэсгэлэнгээр дамжуулан орон орны зураачид өөрсдийнхөө орны, муж нутгийн онцлогийг харуулсан бүтээлийг дэлгэсэн нь олны анхаарлыг татаж байв.

Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол улсыг төлөөлж Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Г.Дунбүрээ, Н.Адъяабазар, Ш.Чимэддорж, Шинжлэх ухааны доктор Ц.Эрдэнэцог, УЭ-ийн шагналт зураач Г.Лхагвасүрэн нарын 15 уран бүтээлч оролцсон байна.

Хуваалцах