Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон сууц, гэр хорооллын орох, гарах гарцыг хаасан хаалт хашааг чөлөөлнө

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн өнгөрөгч долоодугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууц, гэр хорооллын орох, гарах гарцыг хаасан хаалт хашааг чөлөөлнө
Орон сууц, гэр хорооллын орох, гарах гарцыг хаасан хаалт хашааг чөлөөлнө. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн өнгөрөгч долоодугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулах захирамж гаргажээ.

Захирамжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Авто замын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Замын цагдаагийн газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-т даалгасан байна.

Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Хот тохижилтын бусад зардлаас санхүүжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болгожээ.

Хуваалцах