Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 17 дахь удаагийн ажил мэргэжлийн уралдаан болж байна
Монгол Улсад Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан ОСНАА-н салбарын 17 дахь удаагийн ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсад Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан ОСНАА-н салбарын 17 дахь удаагийн ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж байна.
Байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, мэргэжил нэгт байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөгжүүлэх, ажилтнуудын мэдлэг ур чадварыг сонгон шалгаруулах зорилготой тус уралдааныг 1975 оноос хойш зохион байгуулж байна.
Энэ удаагийн уралдаанд нийслэлээс тав, орон нутгаас найм, нийт 13 байгууллагын орон сууц, нийтийн аж ахуйн ажилтан оролцож байна.
Уралдааны журмаар нэг инженер, нэг сантехникийн засварчин хамтарч нэг баг болон уралдааны даалгаврыг богино хугацаанд чанартай, бүрэн гүйцэтгэлтэй хийж өрсөлдөнө.
Уралдааныг онолын мэдлэг, ур чадвар гэсэн хоёр үе шаттайгаар явуулж, өнөөдөр буюу 2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр дүнгээ гаргана.




















