Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 17 дахь удаагийн ажил мэргэжлийн уралдааны аваргууд өнөөдөр тодорно
Уралдаанд 12 байгууллагын нийт 24 ажилтан оролцож, өгөгдсөн даалгаврыг богино хугацаанд чанартай, бүрэн гүйцэтгэлтэй хийхээр өрсөлдөж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсад Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойн хүрээнд зохиогдож буй "Ажил мэргэжлийн уралдаан-2023" ур чадварын уралдааны хоёрдугаар үе шат өчигдөр эхэлсэн.
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 17 дахь удаагийн ажил мэргэжлийн уралдааны нэгдүгээр үе шат өнгөрсөн аравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд сантехникийн онол, ур чадварын төрлөөр зохиогдсон бол хоёрдугаар үе шатны уралдаан цахилгаан, гагнуурын төрлөөр явагдаж байна.
Уралдаанд 12 байгууллагын нийт 24 ажилтан оролцож, өгөгдсөн даалгаврыг богино хугацаанд чанартай, бүрэн гүйцэтгэлтэй хийхээр өрсөлдөж байна.
"Ажил мэргэжлийн уралдаан-2023"-ын аваргууд өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 18-нд тодорно.
Байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, мэргэжил нэгт байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөгжүүлэх, ажилтнуудын мэдлэг ур чадварыг сонгон шалгаруулах зорилготой тус уралдааныг 1975 оноос хойш зохион байгуулж байна.

Эх сурвалж: БХБЯ


















