Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хамтын хэлэлцээрийг албажууллаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, “Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо" ТББ-ын тэргүүн Б.Пүрэвжав, "Орон сууц, нийтийн аж ахуйн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо"-ны дарга

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хамтын хэлэлцээрийг албажууллаа
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хамтын хэлэлцээрийг албажууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, “Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо" ТББ-ын тэргүүн Б.Пүрэвжав, "Орон сууц, нийтийн аж ахуйн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо"-ны дарга Б.Жавзандулам нар хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж албажууллаа.

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2023-2025 оны хамтын хэлэлцээрт салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг нийт 9 бүлэг 78 арга хэмжээ тусгагджээ.

Эх сурвалж: БХБЯ

Хуваалцах