Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон сууцны хорооллуудын халуун усыг түр хязгаарлах хуваарь

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь энэ жилийн дулааны шугам засварын ажлыг 07 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хийх ба томоохон хорооллуудын хэрэгцээний халуун усыг 5 хоногийн хугацаатай түр хязгаарлах юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууцны хорооллуудын халуун усыг түр хязгаарлах хуваарь
Орон сууцны хорооллуудын халуун усыг түр хязгаарлах хуваарь. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь энэ жилийн дулааны шугам засварын ажлыг 07 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хийх ба томоохон хорооллуудын хэрэгцээний халуун усыг 5 хоногийн хугацаатай түр хязгаарлах юм.

Дараах хугацаанд хэрэгцээний халуун усыг түр хязгаарлах тул Орон сууцны ашиглалт хариуцсан байгууллага, Сууц Өмчлөгчдийн Холбоо, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд халуун усны тоног төхөөрөмжийн засварын ажлаа хугацаанд нь чанартай хийхийг зөвлөж байна.

Хамрагдах байршилЗасварт зогсох хугацаа1Хархорин зах, Эрин, Номин, Эрэлийн орон сууц, Голден парк -1, 2, Цоглог хотхон орчим хэрэгцээний халуун усны хязгаарлалт хийнэ. Дээрхи хороолол нь тус компанийн 1200 мм голчтой үндсэн шугамаас хангагддаг тул засвараар хийгдэх ажлын тоо хэмжээ их учраас 7-9 хоног засварт зогсоно.VI/05 - VI/132Нисэх, Буянт ухаа - 1, 2 дугаар хороолол, Дэвшил сангийн аж ахуй, Чингис хаан нисэх онгоцны буудал орчимVI/12 - VI/163Оргил рашаан сувилал, Төв цэнгэлдэх, 120 мянгат, Жаргалан, Нархан хотхон, Баянмонгол, Олимп хороолол, Шинэ Монгол сургууль, 13-р хороолол ДДТ-26, 27-с хангагддаг хэрэглэгчидVII/17 - VII/214УБ палас, 10-р хороолол, 3-р эмнэлэг, 1-р хороолол орчимVII/24 - VII/2853, 4-р хороолол, Гандантэгчилэн хийд орчимVII/31 - VIII/046ХӨСҮТөв, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, 15-р хорооллын ДДТ-13, 14-с хангагддаг хэрэглэгчид, 2-р эмнэлэг, Англи ЭСЯам орчимVIII/14 - VIII/1875а, 6а, 7аж, 3вг магистраль. 3в-6а магистралийн холбоос, СОТ-3-ын салаа шугам. Эрэл групп, Гоёо ХХК, Автобус-1, ЭХЯам, Алтай хотхон. Барс зах, Гранд плаза, Говь ХК, Төмөр замын эмнэлэг, 2-р хороолол, Төмөр зам орчимVIII/21 - VIII/258Бага тойруу, Цэцэг төв, ЗГ-ын 12-р байр, 5-р сургууль, МУИС, ШУТИС, 64-р дэлгүүр, СТОрдон, УБИС, 1-р эмнэлэг, СЭЗДС, Баянзүрх захVIII/22 - VIII/26

Хуваалцах