Орон сууцны талбайн хэмжээ нэмэгдэх тусам татвар нэмэгдэнэ
УИХ-ын маргаашийн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэхээр боллоо.
Мэдээллийн алба

УИХ-ын маргаашийн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэхээр боллоо. Хуулийн төсөл батлагдвал орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулахдаа орон сууцны талбайн хэмжээг үндэслэх ажээ.
Орон сууцны талбайн хэмжээ нь 150 м.кв хүрэхгүй боловч 2 ба түүнээс дээш орон сууц нийлүүлж засварлах хэлбэрээр нэгтгэж, талбайн хэмжээ нь 150 м.кв буюу түүнээс дээш болсон бол тус хуулийн 7.1.2-т заасан албан татварын чөлөөлөлтөд хамрагдахгүй юм байна.
Хуулийн дагуу, орон сууцанд жилд ногдох татварын хэмжээ нь 150-160 м.кв бол 450.000, 161-170 м.кв бол 900.000 төгрөг гэгчлэн талбайн хэмжээ ихсэх тусам татвар нэмэгдэх шатлалтайгаар ногдох аж. Харин 501м.кв буюу түүнээс дээш талбайтай байранд 18.000.000 төгрөгийг жил тутам төлнө.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэлгэрэнгүйгээр харна уу.



















