Орон сууцны үнэ 0.1 хувиар буурчээ
Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ 2018 оны 3 дугаар улиралд 2010 оны эцсээс 82.1 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурч, өмнөх улирлаас өөрчлөлтгүй байна.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ 2018 оны 3 дугаар улиралд 2010 оны эцсээс 82.1 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурч, өмнөх улирлаас өөрчлөлтгүй байна.
Орон сууцны үнэ 2018 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс Сонгинохайрхан дүүрэгт 0.4 хувь, Баянгол, Баянзүрх дүүрэгт 0.1 хувиар буурч, харин Чингэлтэй дүүрэгт 0.1 хувь, Хан-Уул дүүрэгт 0.4 хувиар өсөж, Сүхбаатар дүүрэгт өөрчлөлтгүй байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2018 оны 3 дугаар улиралд 1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнэ 6 дүүрэгт 0.2-0.4 хувиар буурч, 1970-2001 оны орон сууцных Хан-Уул дүүрэгт өөрчлөлтгүй, бусад дүүрэгт 0.1-0.4 хувиар буурч, 2001 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцных Сонгинохайрхан дүүрэгт өөрчлөлтгүй, Баянгол дүүрэгт 0.1 хувиар буурч, харин бусад дүүрэгт 0.2-1.4 хувиар өссөн байна.
1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнэ 2018 оны 3 дугаар улиралд өмнөх улирлаас 6 дүүрэгт 0.1-0.2 хувиар буурч, 1970-2001 оны орон сууцных Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт 0.1 хувиар буурч, бусад дүүрэгт өөрчлөлтгүй, 2001 оноос хойш ашиглалтанд оруулсан орон сууцны үнэ 6 дүүрэгт өөрчлөлтгүй байна.


















