Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Орос хэлний 7 хоног” эхэллээ

Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны хүрээнд “Орос хэлний 7 хоног” арга хэмжээ Боловсролын их сургуульд эхэллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Орос хэлний 7 хоног” эхэллээ
“Орос хэлний 7 хоног” эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны хүрээнд “Орос хэлний 7 хоног” арга хэмжээ Боловсролын их сургуульд эхэллээ. Анх энэхүү арга хэмжээг зөвхөн Орос хэлний мэргэжлийн ангийн оюутнуудынхаа хүрээнд зохион байгуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд тус сургуулийн салбар бүрийг хамарсан үйл ажиллагаа болон хувирч, төгсөгчид болон Ерөнхий боловсролын сургуулийн багш нар хүртэл ирж оролцдог болжээ. Үүгээрээ ач холбогдол илүү өргөжиж байна гэж Орос хэл арга зүйн тэнхимийн эрхлэгч н.Цолмон ярилаа.

Манай улсын иргэд, ОХУ-ын их, дээд сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой болсноос хойш Орос хэлийг сонгон суралцах оюутан, сурагчийн тоо нэмэгджээ. “Орос хэлний 7 хоног”-ийн дараа тун удахгүй Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Орос хэлний олимпиад болно.

Өнөөдөр Орос хэлийг Ерөнхий боловсролын сургуулийн 7, 8, 9-р ангид үзэж байгаа бөгөөд 10, 11, 12-р ангид заавал сонгон суралцаж байна. Түүнчлэн 500-аад мэргэжилтэн багшилж байгаагийн 200-аад нь нийслэлд байна.

Хуваалцах