Орос руу визгүй зорчих эрх ирэх сарын 14-нд нээгдэнэ
Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор визгүй зорчих болсон билээ. Энэхүү хэлэлцээр ирэх сарын 14-нөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж.
Мэдээллийн алба

Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор визгүй зорчих болсон билээ. Энэхүү хэлэлцээр ирэх сарын 14-нөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж.
Гэхдээ визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заасан байна. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих виз авах юм байна.


















