Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Орос танк” “инстаграм”-д сая дагагчтай боллоо

“Орос танк” хочит Абдулрашид Садулаев “инстаграм”-д нэг сая дагагчтай чөлөөтийн анхны бөх болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Орос танк” “инстаграм”-д сая дагагчтай боллоо
“Орос танк” “инстаграм”-д сая дагагчтай боллоо. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” олимпын наадмын болон дэлхийн дөрвөн удаагийн аварга “Орос танк” хочит Абдулрашид Садулаев “инстаграм”-д нэг сая дагагчтай чөлөөтийн анхны бөх болжээ. Түүнчлэн Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны албан ёсны хуудас цахим сүлжээний хэрэглэгчдэд хандан Абдулрашидыг дагахыг уриалсан.

Энэ уриалгыг хамгийн хүчтэй дэмжсэн дагестанчууд “Орос танк”-ыг “инстаграм”-д нэг сая дагагчтай болоход чухал нөлөө үзүүлжээ. Садулаеваас өмнө чөлөөт бөхийн тамирчдаас хамгийн олон дагагчтай бөх нь “Лондон-2012” олимпын наадмын болон дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроуз байсан. Түүнийг 609 мянган хүн дагадаг.

ИНСТАГРАМД ХАМГИЙН ОЛОН ДАГАГЧТАЙ 10 БӨХ

  1. Абдулрашид Садулаев (ОХУ) - @sadulaev_abdulrashid, нэг сая

  2. Жордан Барроуз (АНУ) - @alliseeisgold, 609 мянга

  3. Хассан Яздани (Иран) - @hasan_yazdani73, 459 мянга

  4. Кайл Снайдер (АНУ) - @snyderman45, 280 мянга

  5. Мурад Нухкадиев (ОХУ) - @murad_nukhkadiev, 259 мянга

  6. Адам Батыров (Бахрейн) - @batirov_adam, 251 мянга

  7. Дэвид Тейлор (АНУ) - @magicman_psu, 233 мянга

  8. Кайл Дейк (АНУ) - @kyledake444, 197 мянга

  9. Франк Чамизо (Итали) - @frankchamizo92, 166 мянга

  10. Бажранг Пуния (Энэтхэг) - @bajrangpunia60, 141 мянга

Хуваалцах