Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оросын дэвшилтэт техник технологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын дэвшилтэт техник технологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Оросын дэвшилтэт техник технологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.Төрийн ордонд нээлтээ хийж, хоёр өдөр үргэлжлэх “Эдийн засгийн чуулга уулзалт”-аар худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, цөмийн энергийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, хоёр улсын бизнес эрхлэгчид харилцан санал бодлоо солилцох юм. Энэ үеэр Сүхбаатарын талбайд ОХУ-ын 20 гаруй аж ахуйн нэгж хөдөө аж ахуйн машин, техникээ дэлгэн танилцуулж байгаа юм. Оросын дэвшилтэт текник технологийн үзэсгэлэн энэ сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ

Хуваалцах