Оросын эрдэмтэд Монголын нутагт туршилт хийлээ
Манай улсын хувьд цөлжилт тулгамдаад байгаа асуудлын нэг болоод байгаа билээ. Тэгвэл Оросын эрдэмтэд манай улсын ган гачигтай нутагт тариа, будаа тариалахад тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхийг оролдож байна. ОХУ-ын Алтайн техникийн улсын их сургуулийн залуу эрдэмтэд элс, чулуурхаг хөрсөн дээр ү
Мэдээллийн алба

Манай улсын хувьд цөлжилт тулгамдаад байгаа асуудлын нэг болоод байгаа билээ. Тэгвэл Оросын эрдэмтэд манай улсын ган гачигтай нутагт тариа, будаа тариалахад тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхийг оролдож байна. ОХУ-ын Алтайн техникийн улсын их сургуулийн залуу эрдэмтэд элс, чулуурхаг хөрсөн дээр үр тариа тариалах боломжтой төхөөрөмжийг бүтээжээ. Төслийн удирдагчаар Оросын эрдэмтэн Михайл Шишин ажиллаж байгаа юм байна.
Төслийн хүрээнд Баян-өлгий, Ховд аймгийн газар нутагт өөрсдийн зохион бүтээсэн үр тариалах төхөөрөмжөөр судалгааны ажил явуулжээ. Тэдний ажлын үр дүн маш сайн гарсан бөгөөд уг төхөөрөмжийн ачаар тус нутгуудын цөлжилттэй хэсэгт ногоо, хагд өвс, овъёос ургасан аж. Үүнтэй холбогдуулан туршилтаа дараа жил аж үйдвэрийн хэмжээнд явуулахаар болсон байна.
Мөн түүнчлэн тариалагийн шинэ төхөөрөмж нь цөлжилтийг тогтоон барихад ихээхэн хувь нэмрээ оруулах боломжтой ажээ.
Шинэ боловсруулалт нь хөдөө аж ахуйн үр тарианы талбайг нэмэгдүүлээд зогсохгүй, бүхэлдээ экологийн байдалд таатай нөлөөлж мэднэ хэмээн эрдэмтэд үзэж байна.


















