Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Оросын нүүрсний экспорт 142.7 сая тоннд хүрчээ

Орос улсын нүүрсний олборлолт энэ оны эхний таван сарын байдлаар 1.1 хувиар өсч, 142.7 сая тоннд хүрчээ. Мөн экспорт 5.2 хувиар өсч 53.6 сая тоннд хүрсэн үзүүлэлт гарсан байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын нүүрсний экспорт  142.7 сая тоннд хүрчээ
Оросын нүүрсний экспорт 142.7 сая тоннд хүрчээ. Зураг: МҮОНРТ

Орос улсын нүүрсний олборлолт энэ оны эхний таван сарын байдлаар 1.1 хувиар өсч, 142.7 сая тоннд хүрчээ. Мөн экспорт 5.2 хувиар өсч 53.6 сая тоннд хүрсэн үзүүлэлт гарсан байна.

Тус улсын Эрчим хүчний яамны тооцоолж буйгаар энэ жил Оросын нүүрсний Хятад руу чиглэсэн экспорт 20 сая тоннд хүрч нэмэгдэх ёстойг тэмдэглэсэн байна. Гэхдээ Оросын нүүрсний экспорт нэмэгдэхэд тус улсын боомтын хүчин чадал болон төмөр замын дэд бүтцийн даац чөдөр тушаа болж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа.

Иймд тус улсын Засгийн газар Алс Дорнодын боомтын хүчин чадлыг жилд 140 сая тонн болгож нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Түлхүүр үг:Оросын нүүрсний экспорт 142.7 сая тоннд хүрчээ
Хуваалцах