Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оросын Онцгой байдлынхан автобус нь эвдэрсэн Монголын иргэдэд тусламж үзүүлжээ

Оросын Холбооны Улсын Алтайн хязгаарын Барнаул-Рубцовск-Казахстан Улсын хил чиглэлийн А-322 зам дээр буюу Рубцовск хотоос есөн километр зайд автобус нь эвдэрч -33 хэмийн хүйтэнд хөлдөхийн даваан дээр байсан Монгол Улсын иргэдэд тус улсын Онцгой байдлын албаны алба хаагчид тусламж үзүүлсэн талаар www

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын Онцгой байдлынхан автобус нь эвдэрсэн Монголын иргэдэд тусламж үзүүлжээ
Оросын Онцгой байдлынхан автобус нь эвдэрсэн Монголын иргэдэд тусламж үзүүлжээ. Зураг: МҮОНРТ

Оросын Холбооны Улсын Алтайн хязгаарын Барнаул-Рубцовск-Казахстан Улсын хил чиглэлийн А-322 зам дээр буюу Рубцовск хотоос есөн километр зайд автобус нь эвдэрч -33 хэмийн хүйтэнд хөлдөхийн даваан дээр байсан Монгол Улсын иргэдэд тус улсын Онцгой байдлын албаны алба хаагчид тусламж үзүүлсэн талаар www.vesti.ru сайт мэдээллээ.

Тус үйл явдал энэ сарын 26-ны өдөр болжээ. Казахстан Улсын Алматы хотоос Монгол Улсын Баян-Өлгий аймгийг чиглэн ирж байсан автобусны дотор нийтдээ 19 хүн зорчиж явжээ. Тэдний дотор дөрвөн хүүхэд байсан ба хөлдсөн, өвдсөн хүн байхгүй аж.

Рубцовск хотын дарга Димитрий Фельдманы даалгавраар зам дээр саатсан иргэдийг хотын "Центральная" зочид буудалд байрлуулж, хоол ундаар хангасан бөгөөд эвдэрсэн автобусыг засварын газарт хүргүүлжээ.

Харин энэ сарын 27-ны өдөр автобусны засвар дууссан тул хүмүүс аяллаа үргэлжлүүлэн хөдөлсөн байна.

Сэтгүүлч: Ө.Нурболат

Хуваалцах