Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Оросын шинжлэх ухааны академид Монголын соёл иргэншлийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал болов

Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн 200 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын соёл иргэншлийн асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний бага хурал аравдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Москва хотноо болов.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын шинжлэх ухааны академид Монголын соёл иргэншлийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал болов
Оросын шинжлэх ухааны академид Монголын соёл иргэншлийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал болов. Зураг: МҮОНРТ

Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн 200 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын соёл иргэншлийн асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний бага хурал аравдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Москва хотноо болов.

Орос, Монгол, Америк, Францын монгол судлаач эрдэмтэд оролцсон энэхүү арга хэмжээг нээж Оросын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний удирдагч, академич В.В.Наумкин, Монголын ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар нар үг хэлж, Монголын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Монгол судлаачдын олон улсын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун мэндчилгээ дэвшүүлэв.

Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр монгол судлалын тэргүүлэх эрдэмтэд түүх, археолог, соёл болон орчин цагийн өнөөгийн байдал зэргийг хамарсан 20 шахам сэдвээр үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлэв. Эрдэм шинжилгээний бага хурлын хуралдаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, Ж.Баярхүү, зөвлөх О.Очирмаа нар оролцов.

Хуваалцах