Оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний оршин суух хэлбэр, төрөл өөрчлөхөд дараах зарчмыг баримтална
Шашны үйл ажиллагаа эрхлэх оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний оршин суух хэлбэрийг өөрчлөхгүй.
Мэдээллийн алба

Оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний оршин суух хэлбэр, төрөл өөрчлөхөд дараах зарчмыг баримтална.
-Шашны үйл ажиллагаа эрхлэх оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний оршин суух хэлбэрийг өөрчлөхгүй.
-Хөдөлмөр эрхлэх оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний оршин суух хэлбэр, төрлийг Хөрөнгө оруулах хэлбэрээс бусад оршин суух хэлбэр, төрөлд шилжүүлэхгүй.
-Эцэг, эхийн хамт амьдардаг, шууд асрамжид байгаа 18 хүртэлх насны хүүхдийг насанд хүрэхэд нь оршин суух хэлбэрийг өөрчилж өөрийн статусд тохирох оршин суух хэлбэрт шилжүүлнэ.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг насанд хүрэхэд нь оршин суух хэлбэр, төрлийг өөрчлөхийг шаардахгүй.
Эх сурвалж: ГИХГ


















