Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орц, гарц хаасан, зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсыг буулгаж байна

Богдхан уулын дархан цаазат газрын алба хаагчид, байгаль хамгаалагчид 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Богдхан уулын Зайсан,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орц, гарц хаасан, зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсыг буулгаж байна
Орц, гарц хаасан, зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсыг буулгаж байна. Зураг: МҮОНРТ

Богдхан уулын дархан цаазат газрын алба хаагчид, байгаль хамгаалагчид 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Богдхан уулын Зайсан, Чандмань амуудад 6.5 га орчим газрыг хашсан хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгууллаа.

2023 оны I-р улиралд Богдхан уулын хязгаарлалтын бүсэд байгаа стандартын бус хашаа хайсыг албадан буулгах ажил үе шаттайгаар үргэлжлүүлэн хийгдэх юм.

Дархан цаазат Богдхан ууланд газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүд та бүхэн нийтийн эзэмшлийн зам, орц гарц, амьтны нүүдэл шилжилтэд саад учруулж байгаа стандартын бус хашаа, хайс буулгаж, албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажилд хамтран ажиллана уу гэж Богдхан уулын дархан цаазат газраас мэдээллээ.

Хуваалцах