Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Оскар 2022” шагналын эзэд тодорлоо

"Оскар"-ын 94 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын Долби театрт болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд "Дүнь" киноны уран бүтээлчид нийт 6 шагналын эзэд болж, хамгийн олон шагналыг хүртлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Оскар 2022” шагналын эзэд тодорлоо
“Оскар 2022” шагналын эзэд тодорлоо. Зураг: МҮОНРТ

"Оскар"-ын 94 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын Долби театрт болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд "Дүнь" киноны уран бүтээлчид нийт 6 шагналын эзэд болж, хамгийн олон шагналыг хүртлээ.

Мөн энэ жилийн шилдгээр сонсголын бэрхшээлтэй эцэг эхийн хүүхэд гэсэн үгийн товчлол “Кода” кино тодорлоо. Шилдэг найруулагчаар "Нохойн хүч" киноны найруулагч, энэ төрөлд хоёр удаа нэр дэвшсэн анхны эмэгтэй болж түүхэнд бичигдэж байгаа ЖейнКэмпион тодорсон байна. "Нохойн хүч" киног Томас Саважийн 1967 онд бичсэн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

Жүжигчин Аль Пачино, Фрэнсис Форд Коппола Роберт Де Ниро нар бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг "Загалмайлсан эцэг" киноны 50 жилийн ойг тохиолдуулан тайзан дээр үг хэлж, хүндэтгэл үзүүллээ.

Оскарын арга хэмжээний завсарлагааны үеэр продюсерууд Украины төлөө хэсэг чимээгүй байхыг хүсч, үзэгчдийг буяны үйлсэд хандивлахыг уриалсан байна. Энэхүү 94 дэх удаагийн Академийн наадмын шилдэг эмэгтэй жүжигчнээр Жессика Чэстэйн тодорсон бол шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг "КингРичард" киноны гол дүрээр Вилл Смит хүртлээ.

Хуваалцах