“Ослын удирдлагын тогтолцоо” сэдэвт штабын дадлагыг зохион байгуулж байна
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран
Мэдээллийн алба

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.

Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн удирдах бүрэлдэхүүний “Ослын удирдлагын тогтолцоо” сэдэвт штабын дадлагыг зохион байгуулж байна.

Штабын дадлагад хамрагдаж байгаа бие бүрэлдэхүүн газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу багаар ажиллаж, хариу арга хэмжээ авах, хамтын ажиллагааг жигдрүүлэх, харилцан туршлага солилцох, мэдлэг, мэдээллээ дээшлүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



















