Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Улс төр

Ослын улмаас амь насаа алдсан уулчдад хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.10.26/ нэгдсэн хуралдаан 10.30 цагт 51.3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд эмгэнэл илэрхийлж үг хэлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ослын улмаас амь насаа алдсан уулчдад хүндэтгэл үзүүллээ
Ослын улмаас амь насаа алдсан уулчдад хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.10.26/ нэгдсэн хуралдаан 10.30 цагт 51.3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд эмгэнэл илэрхийлж үг хэлсэн. Тэрбээр, “Энэ сарын 21-ний өдөр Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авиралт хийж явсан 17 уулчин амь насаа алдсан харамсалтай явдал тохиолоо.

Осолдож амь эрсэдсэн уулчдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, танил дотно бүх хүнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ. Мөн эрхэм гишүүд суудлаасаа босож тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэсэн юм.

Хуваалцах