Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Осол гаргаж зугтсан жолоочийг шуурхай илрүүлэв

“А” гэгч дээрх хэргийг үйлдсэн болохыг тогтоож, осол үйлдсэн мотоциклыг нуусан байсныг илрүүлэн хэргийг шалгаж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Осол гаргаж зугтсан жолоочийг шуурхай илрүүлэв
Осол гаргаж зугтсан жолоочийг шуурхай илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчаас “...Хотгорын уурхай явах чиглэлийн авто замын зорчих хэсэгт тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн байдалтай, нас барсан хүн байна...” гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 26-27-нд шилжих шөнө 01:10 цагт Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд ирсний дагуу эрэн хайх, шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллажээ.

Тодруулбал, Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнийг ажиллуулсны үндсэн дээр, иргэдийн мэдээлэлд тулгуурлаж хэрэг үйлдэгдсэнээс хойш 8 цагийн дараа буюу өглөө 08:00 цагт Улаанхус сумын харьяат, эрхэлсэн ажилгүй “А” гэгч дээрх хэргийг үйлдсэн болохыг тогтоож, осол үйлдсэн мотоциклыг нуусан байсныг илрүүлэн хэргийг шалгаж байна.

Хуваалцах