Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Осолдож, төөрсөн иргэдийн амь насыг аварчээ

Хилийн цэргийн ... дугаар ангийн хариуцсан хэсэгт Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн иргэн Б.П нь өвөлжөөндөө өвс, тэжээл хүргэх зорилгоор 3 том хүн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Осолдож, төөрсөн иргэдийн амь насыг аварчээ
Осолдож, төөрсөн иргэдийн амь насыг аварчээ. Зураг: МҮОНРТ

Хилийн цэргийн ... дугаар ангийн хариуцсан хэсэгт Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн иргэн Б.П нь өвөлжөөндөө өвс, тэжээл хүргэх зорилгоор 3 том хүн /1 эрэгтэй 2 эмэгтэй/ 3-12 насны 3 хүүхдийн хамт Портер маркийн автомашинтай 2023 оны 12 дугаар сарын 21-ний 12:00 цагт Ховд аймгийн Үенч сумаас явж байгаад хилийн заставын хариуцсан хэсэгт автомашин нь замын хажуу руу гулган орсон байна. Улмаар автомашин нь эвдэрч, хээр хоножээ.

Энэ талаараа 2023 оны 12 дугаар сарын 22-ны 10:00 цагт сүлжээнд гарч хилийн цэргийн ...дүгээр салбарт мэдэгджээ.

Ингээд Хилийн цэргийн ... дугаар ангийн штабаас хилийн цэргийн ...дүгээр салбарын сургалт, цэргийн албаны офицер, дэслэгч Г.Цогмандахаар ахлуулсан эрэн хайх аврах бүлгийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны 10:00 цагт гаргаж, улсын хилд төөрсөн иргэдийг 16:00 цагт нутгийн гүнд хилийн заставаас 80 километр зайд осголтын байдалтай байсныг олжээ. Иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, халуун хоол, цайгаар үйлчилсэн байна.

Мөн эвдэрсэн автомашиныг засварлан 18:30 цагт Б.П-гийн ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Тус эрэн хайх ажиллагаанд хилчдэд хүч нэмэн Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн малчин А.Энхтөр, Б.Ариунболд нар оролцжээ.

Эх сурвалж: ХХЕГ

Хуваалцах