Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Отгонтэнгэрийн оргилоос 7 уулчны цогцсыг олоод байна

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авирч яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байгаа эрлийн багт нэмэлтээр нэн шаардлагатай байгаа хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Отгонтэнгэрийн оргилоос 7 уулчны цогцсыг олоод байна
Отгонтэнгэрийн оргилоос 7 уулчны цогцсыг олоод байна. Зураг: МҮОНРТ

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авирч яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байгаа эрлийн багт нэмэлтээр нэн шаардлагатай байгаа хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийн хангалтыг шуурхай хүргэх, тухайн нөхцөл байдлыг үнэлэн, газар, орон дээр нь танилцах, шийдвэр гаргах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин-аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийг зорьсон.

Түүнчлэн ОБЕГ-аас орон нутагт ажиллаж байгаа эрлийн багийг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа шуурхай бүлгээс 11:30 цагт нэг хүний цогцос, 11:40 цагт хоёр хүний цогцос, 13:07 цагт дөрөв дэх, 14:28 цагт тав дахь цогцос, 15:15 цагт 2 цогцсыг оллоо гэж мэдээлэв. Цогцоснуудыг далайн төвшнөөс 3200 метрийн өндрөөс олсон байна.

Одоогийн байдлаар осолдсон цогцсыг таних боломжгүй, ослын голомтод цагдаа, шүүх эмнэлгийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Ослын газарт ОБЕГ-аас 5, Аврах тусгай анги-8, Нийслэлийн Аврах анги-4, Давтан сургалт, сэргээн заслын төв-1, Завхан аймгийн Отгон сумаас 10, Гэмтэл согог, сэргээн засах үндэсний төвөөс -5, Зэвсэгт хүчний жанжин штабаас 4, Завхан аймгаас 4 уулчин, Уулчдын нэгдсэн холбооноос 4 уулчин, Завхан аймгийн Цагдаагийн газрын 10, Шүүхийн шинжилгээний албаны 4, Нэгдсэн эмнэлгийн 10, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 12, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 5, Увс аймгийн Онцгой байдлын газрын 7, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 6, нийт 111 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Сануулахад, Далайн төвшнөөс дээш 4031 м өндөрт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр ууланд авиралт хийхийг 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар хориглосон байдаг.

Гэвч 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эдгээр уулчдыг очих үед тус нутгийн байгаль хамгаалагч н.Батмэнд тус тушаалыг танилцуулан, ууланд авирахыг хориглосон боловч шаардлагыг биелээлээгүйн улмаас өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байгаа юм байна.

Хуваалцах