Отгонтэнгэрт эндсэн уулчдын тоо 10-т хүрээд байна
Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авирч яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар 11:30 цагт нэг хүний цогцос, 11:40 цагт хоёр хүний цогцос, 13:07 цагт дөрөв дэх,
Мэдээллийн алба

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авирч яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар 11:30 цагт нэг хүний цогцос, 11:40 цагт хоёр хүний цогцос, 13:07 цагт дөрөв дэх, 14:28 цагт тав дахь цогцос, 15:15 цагт 2 цогцсыг олоод байсан бол саяхан дахин 3 хүний цогцсыг олоод байгаа юм байна.
Цогцоснуудыг далайн төвшнөөс 3200 метрийн өндрөөс олсон байна. Одоогийн байдлаар осолдсон цогцсыг таних боломжгүй, ослын голомтод цагдаа, шүүх эмнэлгийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна.
МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" сувгийн шуурхай мэдээний баг Завхан аймгийн Отгон сумын нутгийг зориод байгаа юм.
Сануулахад, Далайн төвшнөөс дээш 4031 м өндөрт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр ууланд авиралт хийхийг 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар хориглосон байдаг.
Гэвч 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эдгээр уулчдыг очих үед тус нутгийн байгаль хамгаалагч тус тушаалыг танилцуулан, ууланд авирахыг хориглосон боловч шаардлагыг биелээлээгүйн улмаас өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байгаа юм байна.


















