Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУХМ Г.Наранцэцэг “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний -48 кг-д Нацүми Цүнода /Япон/ аваргалж, Ганбаатарын Наранцэцэг /Монгол/ мөнгө, Ли Хе-Кюүн /БНСУ/, Абиба Абузакынова /Казахстан/ нар хүрэл медаль хүртлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Г.Наранцэцэг “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
ОУХМ Г.Наранцэцэг “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

Жүдогийн “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-нд Степпе арена буюу Мөсөн өргөөнд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний эхний өдөр буюу өчигдөр ОУХМ Ганбаатарын Наранцэцэг Монгол Улсын шигшээ багийн анхны мөнгөн медалийг хүртлээ. Тэрбээр аваргын төлөө дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Японы Нацүми Цүнодатай барилдаж, хориотой мэх хийснээр ялагдал хүлээлээ.

Энэ нь түүний Гранд Слам ангилалын анхны мөнгөн медаль юм. Үүнээс өмнө Г.Наранцэцэг Их дуулга ангиллаас 1 алт, 2 хүрэл медаль хүртээд байв.

Ташрамд дуулгахад, “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний -48 кг-д Нацүми Цүнода /Япон/ аваргалж, Ганбаатарын Наранцэцэг /Монгол/ мөнгө, Ли Хе-Кюүн /БНСУ/, Абиба Абузакынова /Казахстан/ нар хүрэл медаль хүртлээ.

Хуваалцах