Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОУСТ-өөс гаргасан судалгааны албан ёсны танилцуулга боллоо

Монгол Улсад төвтэй засгийн газар хоорондын анхны олон улсын байгууллага болох ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай Олон талт хэлэлцээр 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУСТ-өөс гаргасан судалгааны албан ёсны танилцуулга боллоо
ОУСТ-өөс гаргасан судалгааны албан ёсны танилцуулга боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад төвтэй засгийн газар хоорондын анхны олон улсын байгууллага болох ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай Олон талт хэлэлцээр 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан ДГХБО-ын ОУСТ-өөс НҮБ-ын ДГХБО-ын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн албатай хамтран НҮБ-ын дэргэд суугаа ДГХБО-ын Элчин сайд, Байнгын төлөөлөгч, хөгжлийн түнш, хандивлагч орон болон бусад олон улсын байгууллагуудын төлөөлөгч нарт зориулсан тусгай арга хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд зохион байгууллаа.

Тусгай арга хэмжээнд НҮБ-ын ДГХБО-ын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Фекитамоелоа Катоа Утоикаману, НҮБ-ын дэргэдэх ДГХБО-ын Бүлгийн дарга Замби Улсын Элчин сайд, Байнгын төлөөлөгч Лазароус Капамбве болон ДГХБО-ын Бүлгийн дэд дарга Монгол Улсын Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд нар оролцож нээлтийн үг хэлэв.

Нээлтийн үйл ажиллагааны дараа Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, ДГХБО-ын ОУСТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр ДГХБО-ын ОУСТ-ийн 3 жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулж, хэлэлцээр хүчин төгөлдөр болсоноор цаашид авах арга хэмжээ, ОУСТ-ийн Удирдах зөвлөлийг байгуулах, удирдах зөвлөлийн анхдугаар хурлыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, 2017 онд ОУСТ-өөс гаргасан 5 судалгааны албан ёсны нээлтийг хийж, судалгааны үр дүнг ДГХБО-ын төлөөлөгчдөд танилцуулав.

Хуваалцах