Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ОУВС-гийн Монгол Улсад шинээр томилогдох суурин төлөөлөгч Тигран Погосяныг хүлээн авч уулзлаа

ОУВС-гийн шинээр томилогдох суурин төлөөлөгч Тигран Погосян Монгол Улсад хоёр долоо хоногийн хугацаатай танилцах айлчлал хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУВС-гийн Монгол Улсад шинээр томилогдох суурин төлөөлөгч Тигран Погосяныг хүлээн авч уулзлаа
ОУВС-гийн Монгол Улсад шинээр томилогдох суурин төлөөлөгч Тигран Погосяныг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

ОУВС-гийн шинээр томилогдох суурин төлөөлөгч Тигран Погосян Монгол Улсад хоёр долоо хоногийн хугацаатай танилцах айлчлал хийж байна. Түүнийг Сангийн сайд Б.Жавхлан хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ОУВС болон Монгол Улс хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

ОУВС-гийн Монгол Улсад суух суурин төлөөлөгч Согхён Юний бүрэн эрхийн хугацаа 2023 оны долоодугаар сарын эхээр дуусгавар болж, шинэ суурин төлөөлөгч Тигран Погосян манай улсад гурван жилийн хугацаатай ажиллах юм байна.

Хуваалцах