“Оюу Толгой” баяжмалын орлогоо авч эхэллээ
“Оюу Толгой” ХХК шинэ удирдлагтай болоод удаагүй байгаа билээ. “Рио Тинто” группын маркетингийн газрын захирал байсан Крейг Киннеллийг “Оюу Толгой” хөрөнгө оруулалтын 51 хувийг хянадаг хөрөнгө оруулагчдын зүгээс ТУЗ-д санал болгосноор тэрээр тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий гүйцэтгэх захирал
Мэдээллийн алба

“Оюу Толгой” ХХК шинэ удирдлагатай болоод удаагүй байна. “Рио Тинто” группын маркетингийн газрын захирал байсан Крейг Киннеллийг “Оюу Толгой” хөрөнгө оруулалтын 51 хувийг хянадаг хөрөнгө оруулагчдын зүгээс ТУЗ-д санал болгосноор компанийн Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий гүйцэтгэх захирлаар томилогдсон.
Түүний үед “Оюу Толгой” төслийн анхны баяжмал экспортод гарлаа. 1000 тонн баяжмал хүрэх газараа хүрэхээр тээвэрлэгдэж байгаа тухай мэдээллийг шинэхэн захирал Ерөнхийлөгч Крейг Киннелл ажилчиддаа дуулгаад байна.
Тэрбээр “Эрхэм хүндэт нөхөдөө, Бид бүгд зэсийн баяжмалаа экспортод гаргаж эхэлсэн тэр өдрийг бахархалтайгаар эргэн дурсдаг билээ. Миний бие та бүхэнд компанийн үйл ажиллагааны хувьд онцгой ач холбогдол бүхий өөр нэгэн амжилтанд хүрээд байгааг дуулгахад таатай байна. Бид баяжмалын экспортоо хэдэн сарын өмнө эхлүүлсэн хэдий ч манай харилцагчид хилийн агуулахаас баяжмалаа тээвэрлэх зөвшөөрлүүдийг БНХАУ-ын холбогдох байгууллагаас аваагүй байсан юм. Тэгвэл манай харилцагчид шаардлагатай зөвшөөрлүүдийг хүлээн авч, худалдан авсан баяжмалаа агуулахаас тээвэрлэж эхэлснийг дуулгахад таатай байна. Ингэснээр баяжмалыг агуулахаас тээвэрлэж, харилцагчдад хүргэх ажлыг илүү хурдан хугацаанд гүйцэтгэх боломжтой болж байгаа юм. Энэхүү амжилтанд хүрэхэд хувь нэмрээ оруулсан нийт ажилчдад маш их талархаж байгаагаа илэрхийлье. Одоо бид компанийнхаа үйл ажиллагааны үе шат бүрт бүрэн үйлдвэрлэлийн хүчин чадлаараа ажиллаж байна. Манай компани хүдэр олборлож, баяжмалаа боловсруулж, маркетинг хийж, харилцагчид даа нийлүүлэн борлуулалтын орлогоо авч байна. Монгол Улсад чанарын өндөр түвшинд үйлдвэрлэсэн манай бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дэхь хэрэглэгчид худалдан авч хэрэглэж байгаад бид бүхэн бахархах ёстой билээ. Ирэх он жилүүдэд та бүхний хамтаар илүү олон ололт амжилтад хүрнэ гэдэгт миний бие итгэлтэй байна. Та бүхэн аюул ослоос ангид байгаарай” хэмээн дурджээ.


















