Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюу толгойн баяжуулах үйлдвэр өнөөдрөөс ажиллаж эхэлнэ

Ямартай ч “Оюу толгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэрт гарсан галыг бүрэн унтрааж, өнөөдрөөс үйл ажиллагааг нь сэргээх гэж байгаа аж.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюу толгойн баяжуулах үйлдвэр өнөөдрөөс ажиллаж эхэлнэ
Оюу толгойн баяжуулах үйлдвэр өнөөдрөөс ажиллаж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн нунтаглалтын хэсгийн бөөрөнцөгийн тээрмийн усан ангилагчийн нэгийг хамарсан гал уржигдар 17:00 цагийн үед гарсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр “Туркойз Хилл Ресурс” компаниас мэдээлэл хийлээ. Мэдээлэлд “Галын шалтгааныг тогтоох шалгалт өчигдөр дууссан. Одоогоор үйлдвэрийг ахин ажиллагаанд оруулах болоод галаас үүдэлтэй хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа явагдаж байна. Гал түймэр баяжуулах үйлдвэрийн усан ангилагчийн резинэн доторлогоотой шугман хоолой болон булинга дамжуулах сувагт гарсан. Галаас болж хүний ам нас болоод томоохон хохирол учраагүй гэх эхний дүгнэлт гараад байна. Бид ажиллагсдынхаа аюулгүй ажиллагааг хангах, шалгалт хийх зорилгоор баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоогоод байсан бол өнөөдрөөс ахин ажиллуулахаар зэхэж байгаа. Ингэхдээ галд өртсөн ангилагчийг тусгаарлан бусад тоног төхөөрөмж, системүүдийн тусламжтайгаар баяжуулах үйлдвэрийг ажиллуулах боломжтой гэж харж байна. Харин баяжуулах үйлдвэрийг хэвийн ажиллагаанд оруулсны дараагаас бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнд хэрхэн нөлөөлөх вэ гэх үнэлгээг хийх болно” гэжээ.

Ямартай ч “Оюу толгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэрт гарсан галыг бүрэн унтрааж, өнөөдрөөс үйл ажиллагааг нь сэргээх гэж байгаа аж. Тус үйлдвэрийн хувьд гал гарсан газартай ижил дөрвөн тээрэм, дөрвөн усан ангилагчтай тул үйл ажиллагааг хэвийн явуулах боломжтой гэнэ.

Хуваалцах