Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Оюуны мэлмий” сургуулийг Д.Бямбаа агсны нэрэмжит болголоо

Тэрээр Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул. Улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн сурч мэдсэн мэдлэг боловсрол, оюун ухаанаа дайчлан хөдөлмөрлөж явсан төр нийгмийн зүтгэлтэн байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Оюуны мэлмий” сургуулийг Д.Бямбаа агсны нэрэмжит болголоо
“Оюуны мэлмий” сургуулийг Д.Бямбаа агсны нэрэмжит болголоо. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Даланзавгадын “Оюуны мэлмий” дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийг Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Бямбаа агсны нэрэмжит болголоо.

Тэрээр Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул. Улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн сурч мэдсэн мэдлэг боловсрол, оюун ухаанаа дайчлан хөдөлмөрлөж явсан төр нийгмийн зүтгэлтэн байв.

1981 оны АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын гавьяат эдийн засагч цол хүртэж байсан бол өдгөө дээрх сургуулийг түүний нэрэмжит болголоо.

“Оюуны мэлмий” дөрөвдүгээр сургууль нь одоогоор 1000-аад сурагч, 50 багш, 39 ажилтантай. 2016 оны аймгийн эрүүл мэндийг дэмжигч, шилдэг менежмэнттэй, аймагтаа анхдагч цахим, шилдэг тэргүүний сургууль юм.

Хуваалцах