Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Оюутан цагдаа-2017” арга хэмжээний хаалтын ёслол боллоо

Улаанбаатар хотод гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулсан “Оюутан цагдаа-2017” арга хэмжээ амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Оюутан цагдаа-2017” арга хэмжээний хаалтын ёслол боллоо
“Оюутан цагдаа-2017” арга хэмжээний хаалтын ёслол боллоо. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулсан “Оюутан цагдаа-2017” арга хэмжээ амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээний хүрээнд бусдыгаа манлайлан, идэвх зүтгэл гарган ажилласан 7 оюутанд Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын Оюутны холбооны шагнал гардуулсан байна.

Оюутан цагдааг ажиллуулснаар энэ оны 6, 7, 8 дугаар сард гудамж, талбай, олон нийтийн газарт гадаадын иргэд, жуулчдаас гэмт халдлагад өртөж хохирсон тохиолдол 2 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1 нэгжээр буюу 33.33 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хуваалцах