Оюутан залуусын 7 хоног бүр хүсэн хүлээдэг “Залуу хүн” лекцийн дараагийн зочин тодорлоо
Монголын Залуучуудын Холбооноос тасралтгүй зохион байгуулж байгаа томоохон үйл ажиллагаануудын нэг бол “Залуу хүн” цуврал лекц бөгөөд оюутан залуучуудын дунд хамгийн ихээр танигдсан амжилттай яваа лекц юм.
Мэдээллийн алба

Монголын Залуучуудын Холбооноос тасралтгүй зохион байгуулж байгаа томоохон үйл ажиллагаануудын нэг бол “Залуу хүн” цуврал лекц бөгөөд оюутан залуучуудын дунд хамгийн ихээр танигдсан амжилттай яваа лекц юм. “Залуу хүн-2014” цуврал лекцэнд нийгэм, эдийн засаг, соёл, урлагийн алдар цуутай долоон хүний лекц тавигджээ. Залуус ч хүсэн хүлээдэг болж, 17:37 цагт эхэлдэг лекцэнд хоёр цагийн өмнө ирээд сандлаа булаацалдан зогсдог болсныг харахад тааламжтай байсан юм. Тэгвэл “Залуу хүн” цуврал лекц тун удахгүй өндөрлөх гэж байна.
Жилд 10 шилдэг залуугийн лекц тавигддаг бөгөөд маргааш буюу энэ сарын 18-ны өдөр найм дахь зочин болох GCMC үүсгэн байгуулагч, захирал, “Монголын Карьерын Тѳв” ТББ тэргүүн Ч.Үүрийнтуяа уригдан оролцохоор болсон байна. Тэрээр залуучуудын өмнө тулгардаг хамгийн том асуудал болох "Хѳдѳлмѳрийн зах зээл ба таны бодит үнэлэмж" сэдвээр сонирхолтой лекц унших юм байна. Оюутан залуус лекцэндээ идэвхитэй оролцож хөдөлмөрийн зах зээлд өөрт тулгамдаад байгаа асуудлын талаар илэн далангүй ярилцаж, санал бодлоо хуваалцах боломжтой аж.


















