Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутнууд болон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг сургалтад хамрууллаа

Монголбанк өнөөдөр “Монголбанкны бүтэц, үйл ажиллагаа”, “Гадаад валютын санхүүгийн үүсмэл хэрэгслүүд, түүний хэрэглээ” гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалтад МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутнууд, банк бус санхүүгийн байгууллагын төлөөллүүд хамрагдав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутнууд болон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг сургалтад хамрууллаа
Оюутнууд болон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг сургалтад хамрууллаа. Зураг: МҮОНРТ

Монголбанк өнөөдөр “Монголбанкны бүтэц, үйл ажиллагаа”, “Гадаад валютын санхүүгийн үүсмэл хэрэгслүүд, түүний хэрэглээ” гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалтад МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутнууд, банк бус санхүүгийн байгууллагын төлөөллүүд хамрагдав.

“Монголбанкны бүтэц, үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг оюутнуудад зориулж, Монголбанкны үүсэл, хөгжил, үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийн талаар танилцууллаа. Сургалтыг Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвөөс зохион байгуулж, оролцов.

Мөн үеэр банк бус санхүүгийн байгууллагуудад “Гадаад валютын үүсмэл хэрэгслүүд, түүний хэрэглээ”, “Санхүүгийн үүсмэл хэрэгслийн тухай ойлголт, түүний ач холбогдол” сэдвээр Монголбанкны Зах зээлийн газраас мэдээлэл өглөө.

Монголбанк өөрийн үйл ажиллагааны талаарх бодлого шийдвэр, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудалд бодитой мэдээлэл өгөх, мөн иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгынхоо хүрээнд иргэд, оюутнууд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ дагуу жил бүр олон нийтэд зориулсан сургалтын төлөвлөгөө гарган хэрэгжүүлдэг билээ.

Эх сурвалж: Монголбанк

Хуваалцах