Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутнууд энэ хичээлийн жилийг дуустал автобусаар хөнгөлөлттэй зорчино

Монголын оюутны холбоо, оюутнуудтай хамтран өнгөрөгч арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн тээврийн газарт албан шаардлага хүргүүлжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутнууд энэ хичээлийн жилийг дуустал автобусаар хөнгөлөлттэй зорчино
Оюутнууд энэ хичээлийн жилийг дуустал автобусаар хөнгөлөлттэй зорчино. Зураг: МҮОНРТ

Монголын оюутны холбоо, оюутнуудтай хамтран өнгөрөгч арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн тээврийн газарт албан шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагад “Нийтийн тээврийн үнийн тариф өөрчлөгдсөнтэй холбогдуулан оюутнуудыг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хөнгөлөлтгүй зорчуулах асуудлыг шийдвэрлэнэ үү” гэж бичсэн байна.

Харин тэдний тавьсан шаардлагад нийслэлийн удирдлагууд “2014-2015 оны хичээлийн жилийг дуустал оюутнуудыг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй, цаг, чиглэл харгалзалгүй зорчуулна” гэх хариулт өгчээ.

Хуваалцах