Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутнууд Эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө төлнө

Оюутан, суралцагчид Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрсдөө төлж эхэлнэ. Үүнийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутнууд Эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө төлнө
Оюутнууд Эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө төлнө. Зураг: МҮОНРТ

Оюутан, суралцагчид Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрсдөө төлж эхэлнэ. Үүнийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан. Өмнө 670 төгрөг байсан бол хууль хэрэгжсэнээр сарын 1920 төгрөгөөр тооцон шимтгэлээ төлөх юм.

Тодорхой ажил эрхэлдэггүй иргэд, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2-оос доошгүй хувийн шимтгэл төлнө. Төрөөс төлж байгаа даатгалын шимтгэлийн хэмжээ 12 тэрбум төгрөг байсан бол ирэх онд 38 тэрбум төгрөг болж өсөх юм.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тусламж үйлчилгээний чанарын хэлтсийн дарга н.Баярболд ярьж байна.

Хуваалцах