Оюутнууд хичээл хаяна гэв
МОХ-ноос их, дээд сургуулиуд төлбөр нэмсэн шалтгаан, мөн юунд зарцуулдаг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оюутан, эцэг, эхчүүдэд тайлагнахыг шаардсан.
Мэдээллийн алба

МОХ-ноос их, дээд сургуулиуд төлбөр нэмсэн шалтгаан, мөн юунд зарцуулдаг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оюутан, эцэг, эхчүүдэд тайлагнахыг шаардсан. Шаардлагын хариуг сургуулиуд өнөөдөр өгөх ёстой. Хэрэв үдээс хойш их, дээд сургуулиудаас хариу өгөхгүй бол хичээл хаялт зохион байгуулна гэж МОХ-ноос мэдээлж байна. Одоогоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль сургалтын төлбөрөө нэмсэн шалтгаан, юунд зарцуулах талаарх тайланг МОХ-нд ирүүлжээ. Тус сургууль шинэ элсэгчийн сургалтын төлбөрөө хамгийн өндөр буюу 45 хүртэл хувиар нэмсэн юм.
Энэ талаар МОХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргал ярилаа.


















